Нэвтрэх

← Бүх заавар

Дүрэм: Анхан шат

Өнгөрсөн цаг ба used to

2 мин унших

Past simple: дууссан үйл

ОдооӨнгөрсөнИрээдүй
Өнгөрсөн тодорхой цагт болж дууссан.

Өнгөрсөн тодорхой цагт болж дууссан үйл. Зөв үйл үгэнд -ed, буруу үйл үгийг цээжлэх (go → went, buy → bought, see → saw).

  • In 2010, 40% of adults used the internet daily.
  • I visited my grandparents last summer.

Алдааг нь олоод, зөв хэлбэрийг бодоорой

Last year I go to Korea.

Алдааг нь олоод, зөв хэлбэрийг бодоорой

Sales was increased in 2015.

Increase, rise, fall, grow гэх мэт үйл үг өөрөө "өсөх, буурах" гэсэн утгатай тул passive хэлбэр (was increased) хэрэггүй. Task 1-ийн хамгийн түгээмэл алдаа.

Past continuous: үргэлжилж байсан үйл

ОдооӨнгөрсөнИрээдүй
Өнгөрсөнд үргэлжилж байх үед өөр үйл (улаан сум) тасалсан.

was/were + -ing. Өнгөрсөнд үргэлжилж байх үед өөр үйл тасалсан, эсвэл тухайн үеийн дэвсгэр.

  • I was studying when my friend called.
  • It was raining, and everyone was waiting for the bus.

Past perfect: өнгөрсөн дотроос бүр өмнө

ОдооӨнгөрсөнИрээдүй
Хоёр өнгөрсөн үйлээс аль нь түрүүлж болсныг харуулна.

had + V3. Өнгөрсөнд болсон хоёр үйлээс аль нь түрүүлж болсныг тодруулна.

  • When I arrived, the lesson had already started.
  • By 2020, the number had doubled.

Used to: урьд нь байсан, одоо байхгүй дадал

ОдооӨнгөрсөнИрээдүй
Өмнө нь байнга хийдэг байсан, одоо болсон.

used to + V1. Өмнө нь байнга хийдэг байсан, одоо хийдэггүй.

  • I used to play basketball every day, but now I don't have time.

Алдааг нь олоод, зөв хэлбэрийг бодоорой

I am used to play football when I was a child.

"Be used to + -ing" өөр утгатай: дассан байх. "I am used to getting up early."

IELTS-д хэрэглэх нь

  • Speaking Part 2: түүх ярихдаа past simple үндсэн, дэвсгэрийг past continuous-ээр ("I was living in Darkhan at the time...").
  • Writing Task 1: өнгөрсөн оны өгөгдөл бүгд past simple. Хэрэв хүснэгт ирээдүйн таамаг агуулбал will / is predicted to.

Дасгал

Part 2-ын "Describe a trip you took" сэдвээр 2 минут ярьж бичлэг хий. Хэлсэн үйл үг бүрээ шалга: өнгөрсөн хэлбэр зөв үү?

Дасгал

8 асуулт. Хоосон зайд тохирох хувилбарыг сонго.
  1. I _____ my keys yesterday.

  2. While I _____ dinner, the phone rang.

  3. When we arrived, the film _____.

  4. I _____ live in Darkhan, but now I live in Ulaanbaatar.

  5. Did you _____ the email?

  6. They _____ in Japan in 2018.

  7. She _____ when she heard the news.

  8. In the 1990s, most families _____ a car.

8 асуулт үлдсэн