Хэсэг бүрийн стратеги
Writing Task 1: графикийг 4 алхмаар тайлбарлах
Танилцуулга, тойм, хоёр биеийн догол мөр. Алхам бүрийг график дээр харуулсан.
Энэ заавар дотор
Task 1-д 20 минут, 150-аас дээш үг бичнэ. Өөрийн санаа бодол хэрэггүй: зөвхөн графикт байгаа зүйлийг тайлбарлана. Доорх график дээр 4 алхмыг дараалан харна уу.
The line graph compares the percentage of adults who used the internet daily in Korea, Mongolia and Peru between 2005 and 2020.
Асуултыг өөрийн үгээр: what (daily internet use), where (3 орон), when (2005–2020).
Алхам 1: Танилцуулга
Асуултыг өөрийн үгээр нэг өгүүлбэрт дахин бич. Юуг, хаана, хэзээ гэдгийг заавал оруул.
Алдааг нь олоод, зөв хэлбэрийг бодоорой
Алхам 2: Тойм (overview)
Хамгийн гол 2 хандлагыг тоогүйгээр бич. Overview байхгүй бол Task Achievement 5-аас дээш гарахгүй.
Алхам 3–4: Биеийн хоёр догол мөр
Өгөгдлийг бүлэглэ (жишээ нь өндөр ба нам түвшинтэй орнууд), тоогоор баталга. Бүх тоог жагсаах шаардлагагүй, гол өөрчлөлтийг сонго.
- Өсөлт: rose, increased, climbed; огцом: sharply, dramatically; бага зэрэг: slightly, gradually
- Бууралт: fell, declined, dropped
- Тогтвортой: remained stable, levelled off
- Харьцуулалт: twice as high as, slightly lower than, харьцуулах зэрэг
Алдааг нь олоод, зөв хэлбэрийг бодоорой